Хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна /2008.01.25/

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна /2008.01.25/
Авлигын эсрэг хуульд заасан албан тушаалтан, төрийн албан хаагчид 2007 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ 2008 оны 2 дугаар сарын 15-ны дотор гаргаж өгөх ёстой билээ.

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т заасан чиг үүргийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг үнэн зөв, алдаагүй бөглүүлэн, бүрдүүлэлтэд бүрэн хамруулах зорилгоор Авлигатай тэмцэх газар 30 гаруй төрийн байгууллагын 2000 орчим албан тушаалтныг хамруулсан сургалт зохион байгуулж байна.

Сургалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчны яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монгол банк, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Төрийн өмчийн хороо, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийслэлийн аудитын газар, Үндэсний статистикийн газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар, Зам, тээвэр, аялал жуулчлалын яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын ажилтнууд хамрагджээ.