Орон нутагт ажиллаад ирэв /2008.01.26/

A- A A+
Орон нутагт ажиллаад ирэв /2008.01.26/
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Дундговь, Өмнөговь аймагт ажиллаад ирлээ.

Тэд орон нутгийн төрийн байгууллагын удирдлага, ажилтнуудад Авлигын эсрэг хууль, тогтоомж болон Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл хийхийн зэрэгцээ авлигаас урьдчилан сэргийлэх, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах талаар сургалт зохион байгуулан, хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцлаа. Түүнчлэн орон нутгийн иргэдтэй уулзаж, Авлигын эсрэг хуулийг сурталчлав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй, нээлттэй, ил тод болгоход чиглэсэн арга зүйн зөвлөгөө өгч, зохих туслалцаа үзүүлсэн байна.

Томилолтын багийнхны нэг гол зорилго нь 2002 онд батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулах байв. Үндэсний хөтөлбөрийн талаар зарим аймагт тодорхой ойлголтгүй, хэрэгжүүлэх эзэн биегүй байгаа бол Орхон, Булган аймагт энэхүү баримт бичгийг хэрэгжүүлж буй ажээ. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн Үндэсний хөтөлбөрийн төсөлд тусгуулахаар холбогдох саналаа боловсруулаад байгаа юм байна.