Сумын ИТХ-ын дарга нар сургалтад хамрагдав /2008.02.21/

A- A A+
Сумын ИТХ-ын дарга нар сургалтад хамрагдав /2008.02.21/
Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж буй сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтнуудад зориулсан сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Д.Дуламсүрэн “Авлигын шалтгаан, хор хөнөөл”, “Төрийн албаны ёс зүй” сэдвээр лекц уншив.

Энэхүү цуврал сургалт ирэх дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний ил тод байдал, хүнд сурталгүй ажиллах зарчмын талаар орон нутаг дахь төрийн байгууллагын ажилтнуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж байна.