Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа /2008.02.21/

A- A A+
Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа /2008.02.21/
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн болон хэлтэс, албадын дарга нар зарим олон улсын байгууллагын төлөөлөгчид болон гадаад улсын Элчин сайд нартай уулзлаа.

Энэхүү уулзалтын зорилго нь авлигатай үр нөлөөтэй тэмцэх чиглэлийг тодорхойлох талаар мэдээлэл солилцон, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд оршиж байгаа юм. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн “Авлигатай тэмцэх газраас 2007 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл болон олон улсын байгууллага, донор орнуудтай цаашид хамтран ажиллах чиглэл” сэдвээр илтгэж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк, Азийн сан зэрэг олон улсын байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний товч танилцуулгыг хийв.