Хуулийн байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулав /2008.03.10/

A- A A+
Хуулийн байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулав /2008.03.10/
Авлигатай тэмцэх газраас зохион байгуулдаг “Авлигаас урьдчилан сэргийлэх боломж, арга зам” сэдэвт сургалтад энэ удаад хуулийн байгууллагын ажилтнууд оролцож байна.

Энэ сарын 10-наас 21-нийг дуустал үргэлжлэх сургалтаар нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн прокурор, Нийслэлийн шүүх, Замын цагдаагийн газар зэрэг байгууллагын 985 ажилтан, албан хаагч хамрагдах юм.