Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй албан тушаалтнуудыг ажлаас халав /2008.04.08/

A- A A+
Хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй албан тушаалтнуудыг ажлаас халав /2008.04.08/
Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу төрийн үйлчилгээг ил тод, шуурхай болгох, мэдээллийг хүртээмжтэй байлгах үүднээс Хил хамгаалах ерөнхий газар авлигаас урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнээ баталжээ. Ингэснээр иргэдийн өргөдөл, гомдлыг хугацаанд нь шийдвэрлэн, хариу өгч ажиллаж байна.

Нийт бие бүрэлдэхүүн болон хилийн отряд, ангиудын салбар зөвлөлийн дарга нарт хөрөнгө, орлогоо мэдүүлэх арга зүйн туслалцаа үзүүлснээр хөрөнгө, орлогын мэдүүлгийг 99.8 хувьтай хүлээн авчээ. Хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд мэдүүлээгүй 3 албан тушаалтанд цэргийн албанаас халах арга хэмжээ авснаа Хил хамгаалах ерөнхий газраас Авлигатай тэмцэх газарт мэдэгдэв.