Замын-Үүд дэх хилийн албаны ажилтнуудын бүлэглэн гэмт хэргийг шалгаж, шүүхэд шилжүүллээ /2008.04.09/

A- A A+
Замын-Үүд дэх хилийн албаны ажилтнуудын бүлэглэн гэмт хэргийг шалгаж, шүүхэд шилжүүллээ /2008.04.09/
Улсын хилээр их хэмжээний ган төмөр хууль бусаар нэвтрүүлэх явцдаа хээл хахууль авсан хилийн албаны ажилтнуудад холбогдох гэмт хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалган шүүхэд шилжүүлээд байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн авто замын шалган нэвтрүүлэх боомтын дарга Л.Хурцаа, гаалийн улсын байцаагч Б.Өнөбаатар нар нь С.Энхсайханаас хээл хахууль авч, 31050 кг төмрийг хил нэвтрүүлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад хил, гаалийн болон гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хэргийг илрүүлэн тогтоожээ.