121 сая төгрөг завшиж, хээл хахууль авсан хэргийг илрүүлэв /2008.04.15/

A- A A+
121 сая төгрөг завшиж, хээл хахууль авсан хэргийг илрүүлэв /2008.04.15/
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс төрийн өмчит үйлдвэрийн газрын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа удаа дараа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргийг илрүүлэн шалгав.

“Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит үйлдвэрийн газар /”ЭБЦТС” ТӨҮГ/-ын гүйцэтгэх захирлаар 1999-2005 он хүртэл ажиллах хугацаандаа бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх нэрээр компанийн өмч хөрөнгөнөөс 121 сая төгрөг завшсан Г.Пүрэвдоржид холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар харьяаллын дагуу 2007 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авсан юм.

Г.Пүрэвдорж нь бараа, ажил, үйлчилгээг өөрийн хүүгийн компаниар гүйцэтгүүлэх нэрээр төрийн өмчит үйлдвэрийн газрын өмч хөрөнгийг хувьдаа завшдаг, орон нутагт үнэгүй суурилуулах цахилгаан тоолуурыг үнэтэй тавьсан зэрэг албан тушаалын эрх мэдлээ урвуулсан үйлдлийнхээ зэрэгцээ ажил олгосныхоо төлөө иргэн А.Мягмаржаваас 3.5 сая төгрөгийн хээл хахууль авсан зэрэг нь гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.