Боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав /2008.04.16/

A- A A+
Боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав /2008.04.16/
Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.Болормаа нар Боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав.

Боловсролын салбар дахь авлигаас урьдчилан сэргийлж тэмцэхэд санамж бичгийн зорилго оршиж байгаа юм. Санамж бичгийг байгуулснаар авлигын нийгмийн болон эдийн засгийн хор уршиг, шударга ёсны үнэт зүйлс зэрэг сэдвүүд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон ерөнхий боловсролын сургуулийн холбогдох хичээлийн сургалтын хөтөлбөрт тусгалаа олж, боловсролын салбарын бүх шатны байгууллагад авлига, ёсзүйн асуудлаар хамтарсан судалгаа хийх ажээ. Түүнчлэн авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн ажилласан багш нарыг Авлигатай тэмцэх газраас шагнаж урамшуулах юм байна.

Уг санамж бичигт тусгагдсан асуудлыг 2008-2009 оны хичээлийн жилээс эхлэн хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.