Азийн сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав /2008.04.24/

A- A A+
Азийн сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав /2008.04.24/
Авлигатай тэмцэх газар, Монгол дахь Азийн сангийн хооронд байгуулах харилцан ойлголцлын санамж бичигт Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа, Азийн сангийн суурин төлөөлөгч Виллиям С.Инфанте нар өнөөдөр гарын үсэг зурав.

Санамж бичигт гарын үсэг зурснаар талууд хамтран ажиллахад баримтлах зарчмуудаа тодорхойлсны зэрэгцээ иргэдийн авлигыг мэдээлэх, Авлигатай тэмцэх газартай түншлэх хүсэл зоригийг нь хөхиүлэн дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Энэ дагуу авлигатай тэмцэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран боловсруулж, хэрэгжүүлэх, авлигын шалтгаан, нөхцөл, хор уршгийн талаар сургалт явуулах болон авлигын цар хүрээг бууруулах, багасгах зорилгоор иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сурталчилгааны кампанит ажлыг зохион байгуулах, төрийн зарим байгууллагын түвшинд авлигыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх аргыг тодорхойлох судалгаа шинжилгээ явуулах зэрэг ажлуудыг хийх ажээ.