Авлигатай тэмцэх газар М.Мэндбаярт хариуцлага тооцохыг шаардав /2008.04.29/

A- A A+
Авлигатай тэмцэх газар М.Мэндбаярт хариуцлага тооцохыг шаардав /2008.04.29/
Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд дарга М.Мэндбаяр нь 2006 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүйгээс гадна 2007 оны хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн нь Авлигатай тэмцэх газраас хийсэн хяналт шалгалтаар нотлогджээ.

М.Мэндбаярт Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т заасны дагуу хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаар тодорхой хугацааны дотор хариу мэдэгдэх албан тоотыг Авлигатай тэмцэх газраас Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд өмнө нь хүргүүлсэн билээ. Гэвч тус яам Авлигатай тэмцэх газрын бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан асуудлыг шийдвэрлээгүй юм.

Тиймээс Авлигатай тэмцэх газар Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Р.Рашид авлигатай тэмцэх хүсэл зоригтой ажиллахыг шаардсан албан бичиг илгээжээ.