40 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж байна /2008.04.30/

A- A A+
40 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж байна /2008.04.30/
Авлигатай тэмцэх газар албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахаар Засгийн газрын яамдыг хамруулан ажиллаж эхлээд байна.

2008 оны 4 дүгээр сарын 24-ний байдлаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Үйлдвэр, худалдааны яам, Түлш, эрчим хүчний яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Зам, тээвэр, аялал жуулчлалын яам зэрэг 5 яам, харьяа албадын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтын явцад яамдын нийт 400 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавьж, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаагүй болон хангалтгүй тайлбарласан, хөрөнгө, орлогыг нь тодруулан шалгах шаардлагатай 40 гаруй албан тушаалтнаас тайлбар авах, нарийвчлан шалгахаар болоод байна.