Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний төслөө танилцуулав /2008.04.30/

A- A A+
Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний төслөө танилцуулав /2008.04.30/
“Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, төлөвлөлт” сэдэвт уулзалт, ярилцлага Авлигатай тэмцэх газарт болов.

Өнгөрсөн сард болсон “Авлигаас урьдчилан сэргийлэх арга зам, төлөвлөлт” сургалт семинарын үр дүнд Засгийн газрын яам, агентлагууд авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, хөтөлбөрөө Авлигатай тэмцэх газарт ирүүлэхээр тогтсон билээ.

Энэ дагуу яам, агентлаг тус бүр авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс тэдгээр ажлын хэсгийн ахлагч нартай өнөөдөр уулзаж, ажлын явцтай нь танилцлаа.

13 яам, мөн төдий тооны агентлагийн ажлын хэсгийн ахлагч нар авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөлтийн талаар Авлигатай тэмцэх газраас арга зүйн туслалцаа авав.