20 сая төгрөгийн хахууль авсан татварын байцаагчийн хэргийг Хан-Уул дүүргийн шүүх хэрэгсэхгүй болгов /2008.05.13/

A- A A+
20 сая төгрөгийн хахууль авсан татварын байцаагчийн хэргийг Хан-Уул дүүргийн шүүх хэрэгсэхгүй болгов /2008.05.13/
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Нийслэлийн татварын газрын улсын байцаагчаар ажиллаж байсан Ө.Алтансэлэнгэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-ын 2-т зааснаар ял сонсгож яллагдагчаар татан шалгасан юм. Нийслэлийн прокурорын газраас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж 2007 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Ө.Алтансэлэнгэ нь “Велмон трейд” ХХК-ийн татвар ногдуулалтыг шалгах явцдаа тус компанийн захирал Ж.Оргилоос 20 сая төгрөгийн хээл хахууль авсан нь мөрдөн байцаалтын явцад хөдөлшгүй тогтоогдсон юм. Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүх энэ хэргийг зургаан сарын дараа буюу 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцэж хэрэгсэхгүй болгожээ.