Аймаг, нийслэлийн албан тушаалтнууд авлигатай тэмцэх сургалтад хамрагдав /2008.05.26/

A- A A+
Аймаг, нийслэлийн албан тушаалтнууд авлигатай тэмцэх сургалтад хамрагдав /2008.05.26/
Авлигатай тэмцэх газар, Удирдлагын академитай хамтран аймаг, нийслэлийн Татварын газрын дарга нар, мэргэжлийн хяналтын газрын удирдах албан тушаалтнуудыг хамруулсан “Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад авлигын талаарх ерөнхий ойлголт, авлигын шалтгаан нөхцөл, хор холбогдол, авлигын индекс гаргах арга зүй, улс төр, захиргааны хүрээн дэх авлига, түүний хэлбэрүүд, Монгол дахь авлигын түвшин тогтоох судалгааны дүн, төрийн байгууллагуудын ил тод байдал, ашиг сонирхоын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах, хянан шалгах үйл ажиллагаа, төрийн албаны ёс зүй зэрэг сэдвийг тусгай хөтөлбөр болгон хичээллэсэн байна.

Аймаг, нийслэлийн татварын болон мэргэжлийн хяналтын удирдах албан тушаалтнууд авлигатай тэмцэх стратегиас суралцаж, байгууллагын түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх боломж, арга замаа тодорхойлсон юм.