Хээл хахууль авсан тагнуулын ажилтанд 5 жилийн хорих ял оноов /2008.06.02/

A- A A+
Хээл хахууль авсан тагнуулын ажилтанд 5 жилийн хорих ял оноов /2008.06.02/
Монгол Улсын хилээр их хэмжээний юань хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор хээл хахуулийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн билээ.

Энэ хэргийг шүүх хурал өнгөрсөн баасан гаригт нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд болж, эцэслэн шийдвэрлэв. Улсын хилээр 3 сая 240 мянган юань нэвтрүүлэх үедээ 500 мянган төгрөгийн хээл хахууль авсан гаалийн байцаагч Т.Рэгзэнд 1 жилийн, БНХАУ-ын Эрээн хотод 90-100 мянган юань, мөн 1 сая төгрөгийг хээл хахуульд авсан тагнуулын ажилтан Ц.Галсандамбад 5 жилийн, тэдэнд хээл хахууль өгсөн Б.Отгонбаярт 6 жилийн хорих ялыг шүүхээс тус тус оногдуулсан байна.