Мэргэжлийн хяналтын байцаагчийг торгов/2008.06.12/

A- A A+
Мэргэжлийн хяналтын байцаагчийг торгов/2008.06.12/
Үүнтэй зэрэгцэн Баянхонгор аймагт өөр нэгэн авлигын гэмт хэргийг тус аймгийн Сум дундын шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Баянхонгор аймгийн Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Оюунчимэг нь 2006 оны 10 дугаар сард хувиараа алт олборлож байсан Д.Дашдорж, Д.Баясгалан, М.Цэцгээ нарын усан тээрэмд шалгалт хийжээ. Гараар алт олборлогчдын зөвшөөрөлгүйгээр мөнгөн ус хэрэглэж байсныг улсын байцаагч зогсоон лацадсан юм байна. Тэд усан тээрмээ ажиллуулахын тулд Ч.Оюунчимэгт хахууль болгон 300 мянган төгрөг өгчээ. Энэ хэрэгтэй уялдан Б.Баатар гэгч хууль бусаар мөнгөн ус худалдан авсан, мөнгөн усаа М.Цэцгээ, Д.Дашдорж нарт худалдсан гэмт үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгасан аж. Баянхонгор аймгийн Сум дундын шүүхээс дээрх хэргийг үйлдсэн хүмүүст торгох ял ногдуулсан байна.