Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов /2008.06.23/

A- A A+
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов /2008.06.23/
Иргэний нисэхийн ерөнхий газрын тендерийн материал бүрдүүлэлтийн тасгийн даргаар ажиллаж байхдаа 12 сая төгрөгийн хээл хахууль авсан Ж.Чулуунбаатар, түүнд хахууль өгсөн “Номгонхайрхан” ХХК-ийн зөвлөх Т.Чинбат нарыг цагаатгасан Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүхээс хянан хэлэлцээд хүчингүй болголоо.

Ж.Чулуунбаатар, Т.Чинбат нар “Номгонхайрхан” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Баянхонгор аймаг дахь нисэх буудлын үерийн далангийн ажлын нэмэлт зардал болох 75 сая төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж өгнө, мөн тендерт ажил олж өгнө гэж тохиролцож хээл хахууль өгөлцөж, авалцсан нь Авлигатай тэмцэх газраас шалгасан мөрдөн байцаалтын явцад хөдөлшгүй тогтоогдсон гэж улсын яллагч үзсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Нийслэлийн шүүхэд давж заалдсан байна. Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Сарантуяа даргалсан шүүх хурлаас Хан-Уул дүүргийн шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлгүй хэмээн үзээд хүчингүй болгож дахин хэлэлцэхээр болжээ.