Египетийн авлигатай тэмцэх байгууллагад айлчлав /2008.06.26/

A- A A+
Египетийн авлигатай тэмцэх байгууллагад айлчлав /2008.06.26/


Арабын Бүгд найрамдах Египет улсын Захиргааны хяналтын газрын урилгаар тус газрын үйл ажиллагаатай танилцахаар Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч тэргүүтэй төлөөлөгчид айлчлаад ирэв.

Египетийн Захиргааны хяналтын газар нь 1958 онд байгуулагдаж, бие даасан статустайгаар өнөөг хүртэл авлигатай тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлж буй ажээ. Захиргааны хяналтын газар нь ажил, албан үүрэгтээ хайнга хандсан шалтгаан, нөхцөлийг судалж илрүүлэн зохих арга хэмжээг санал болгох, захиргааны ба санхүүгийн зөрчил, гэмт хэрэг болон эрх мэдлээ урвуулан ашигласан байдлыг илрүүлэх, олон нийт болон хэвлэл мэдээлэлд тусгагдсан, иргэдэд үйлчлэхдээ доголдолтой, зүй бус явдлыг илрүүлэх, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэмт хэргийг илрүүлэх, өндөр албан тушаалд болон шагналд нэр нь дэвшигдсэн хүмүүсийн талаар хяналт шалгалт явуулах, хууль бус аргаар орлого олсон хэргүүдийг мөрдөн шалгах, Төв банк дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгтэй хамтран мэдээлэл солилцох журмаар сэжиг бүхий санхүүгийн үйл ажиллагааг мөрдөн шалгах зэрэг үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид Египетийн Захиргааны хяналтын газартай цаашид сургалт, мэдээлэл солилцооны чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.