Мэргэжлийн хяналтын байцаагчийн тухай мэдээлэл хүлээн авна /2008.10.07/

A- A A+
Мэргэжлийн хяналтын байцаагчийн тухай мэдээлэл хүлээн авна /2008.10.07/
Улсын Мэргэжлийн хяналтын газрын дэргэд Авлига, хүнд сурталтай тэмцэх орон тооны бус хөндлөнгийн зөвлөл ажиллаж эхэллээ.

Зөвлөл нь Улсын мэргэжлийн хяналтын газар болон бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаан дахь хүнд суртал, чирэгдлийг багасгах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иж бүрэн цогц хөтөлбөрийг 2008-2009 онд хэрэгжүүлэх юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтнаас гадна Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага, зарим бизнес эрхлэгч орж байгаа юм байна.

Авлига, хүнд сурталтай тэмцэх орон тооны бус хөндлөнгийн зөвлөл энэ онд багтаан хяналт шалгалтын ажлын явцад мэргэжлийн хяналтын байцаагчийн зүгээс учруулж буй хүнд суртал, авлига авах сонирхол, хандлагын талаарх мэдээлэл хүлээн авах утас ажиллуулах, аж ахуйн нэгж байгууллагад чиглэсэн бүх төрлийн мэдээллийн санг баяжуулж олон нийтэд нээлттэй болгох, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн харилцааны ёс зүйн нийтлэг дүрмийг боловсруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төрийн байгууллагын хүнд суртал, хээл хахуулиас үүдэлтэй авлигын нөлөөнөөс бизнес эрхлэгчдийг хамгаалах Авлигатай тэмцэх газрын санал, санаачилгыг дэмжин байгуулагдсан Зөвлөл нь мэргэжлийн хяналтын байгууллагынхны авлига, хүнд суртлын эсрэг хүсэл зоригийн илэрхийлэл болж буй юм.