Авлигатай тэмцэх газар УИХ, Засгийн газарт санал хүргүүллээ /2008.11.03/

A- A A+
Авлигатай тэмцэх газар УИХ, Засгийн газарт санал хүргүүллээ /2008.11.03/
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд Авлигатай тэмцэх газраас тодорхой санал хүргүүллээ.

УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнд Засгийн газраа хамтран байгуулсан намуудын мөрийн хөтөлбөрт заасан авлига, хүнд сурталгүй төрийн албыг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй төрийн үйлчилгээг бий болгох асуудал нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдах учиртай билээ. Тиймээс Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 18.4.1.-т заасан бүрэн эрхийнхээ дагуу УИХ, Засгийн газарт санал хүргүүлжээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх бодлогыг дунд хугацаанд төлөвлөсөн хөтөлбөрийг батлах, төрийн байгууллагуудын үйлчилгээний стандартыг бий болгож хэвшүүлэх, иргэд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлаа хянах онлайн хяналтын нээлттэй системийг бий болгох зэрэг саналуудыг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулахаар хандлаа.