Орон нутагт авлигын эсрэг сүлжээ байгуулжээ /2008.11.24/

A- A A+
Орон нутагт авлигын эсрэг сүлжээ байгуулжээ /2008.11.24/
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудын сүлжээ зарим аймагт ажиллаж эхэллээ.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хөдөө орон нутагт томилолтоор ажиллахдаа Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай, Ховд зэрэг аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй төрийн бус байгууллагуудын сүлжээг байгуулсан байна. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг хөндлөнгөөс хянах, зарим үйл ажиллагаанд нь хамтран оролцох замаар авлигыг буруулах, улмаар таслан зогсоох зорилгоор байгуулагдсан сүлжээнийхэн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран цаашид хэрэгжүүлэх ажлынхаа хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж байна.

Төрийн бус байгууллагуудын сүлжээтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжихээ Увс аймгийн Засаг дарга Н.Цасчихэр, Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятав, Архангай аймгийн Засаг дарга Т.Цэдэндамбаа нар илэрхийлээд байна. Тэд аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагуудын сүлжээн дэх байгууллагуудын төлөөллийг тогтмол хамруулах, тендерийн үнэлгээний комисст оролцуулахаар болсноо Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэнд уламжилсан байна.