Эрх бүхий албан тушаалтнуудыг шагнаж урамшууллаа /2008.12.26/

A- A A+
Эрх бүхий албан тушаалтнуудыг шагнаж урамшууллаа /2008.12.26/
Авлигын эсрэг хуулийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, идэвх зүтгэл гаргаж ажилласан эрх бүхий албан тушаалтнуудыг шагнаж урамшууллаа.

Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8-д заасны дагуу төрийн байгууллагууд албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, хянах, зөвлөгөө өгөх асуудлыг бүтцийн нэгждээ хариуцуулдаг билээ.

Хуулиар хүлээсэн энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэн, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд идэвхтэй хамтран ажилласан Ж.Бямбасүрэн, П.Загдаа, Н.Долгоржав, П.Цэцэгмаа, Ж.Бадамцэцэг, Д.Шаравнямбуу, Ц.Бямба-Очир, Я.Эрдэнэхүү, Д.Баянжаргал, П.Гэжээ, Ж.Жамбал нарын 12 эрх бүхий албан тушаалтныг Авлигатай тэмцэх газрын баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулжээ.