Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудыг үнэлэв /2008.12.29/

A- A A+
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудыг үнэлэв /2008.12.29/
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй үйлчилгээтэй танилцаж, үнэлгээ гаргалаа.

Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод болгох, хүнд суртал, чирэгдэлгүй ажиллах талаар Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийг даган мөрдөх учиртай билээ. Зөвлөмжийн хэрэгжилт ямар түвшинд байгаатай танилцахад олонх төрийн байгууллага Авлигатай тэмцэх газрын бодлогыг дэмжиж буй нь харагдаж байна. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зэрэг байгууллагууд зөвлөмжийг үлгэр жишээчээр хэрэгжүүлж байгаа ажээ. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэг нэр бүхий төрийн байгууллагуудыг хангалтгүй хэмээн үнэлж болохоор байна.

Зөвлөмжийг хэрэгжүүлэхэд Авлигатай тэмцэх газраас урьдчилан сэргийлэх чиглэлээр өгсөн арга зүйн туслалцаа ихээхэн үр нөлөөтэй байв.