Орон нутаг дахь авлигын эсрэг сүлжээний ахлагч нарын сургалт болно/2009.01.23/

A- A A+
Орон нутаг дахь авлигын эсрэг сүлжээний ахлагч нарын сургалт болно/2009.01.23/
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн бус байгууллагуудын сүлжээ 21 аймагт ажиллаж эхлэхээр болсон.Энэхүү сүлжээний ахлагч нарт зориулсан 3 хоногийн сургалтыг 2009 оны 1 дүгээр сарын 20-22 өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Төрийн бус байгууллагуудын сүлжээтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжихээ аймгуудын засаг дарга нар илэрхийлээд байна. Тэд аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагуудын сүлжээн дэх байгууллагуудын төлөөллийг тогтмол хамруулах, тендерийн үнэлгээний комисст оролцуулахаар болсноо Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэнд уламжилсан бөгөөд хамтран ажиллах 3 талт гэрээг байгуулан ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид хөдөө орон нутагт томилолтоор ажиллахдаа 21 аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөлийн бүрэлдэхүүнтэй төрийн бус байгууллагуудын сүлжээг байгуулсан байна. Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудыг хөндлөнгөөс хянах, зарим үйл ажиллагаанд нь хамтран оролцох замаар авлигыг буруулах, улмаар таслан зогсоох зорилгоор байгуулагдсан сүлжээнийхэн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран цаашид хэрэгжүүлэх ажлынхаа хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах орон нутагт болон бүс нутагт хэрхэн ажиллах талаар нэгдсэн чиг хандлагатай байхаа тогтон зөвлөлдөх болно.


Холбоо барих утас: 70112467, 99818797