Авлигатай тэмцэх газар хэвлэл мэдээллийнхэнтэй нягт хамтран ажиллана/2009.04.20/

A- A A+
Авлигатай тэмцэх газар хэвлэл мэдээллийнхэнтэй нягт хамтран ажиллана/2009.04.20/
Хэвлэлийн хүрээлэнгийн багш нар Авлигатай тэмцэх газарын албан хаагчдад “Хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах вэ” гэсэн сэдвээр сургалт зохион байгууллаа.

Үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, ойлгуулах нь, түүнчлэн авлигатай тэмцэх, урдчилан сэргийлэх, хүнд суртлыг арилгах ажлын үр дүн хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамааралтай учир тус газраас Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар болж байгаа юм. Хамтын ажиллагааны эхлэл нь “Хэвлэл мэдээлэлтэй хэрхэн харилцах вэ” сургалтыг зохион байгуулсан явдал байлаа. Сургалтад тус газрын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээ, ярицлага өгөх зарим албан тушаалтнууд хамрагдаж, олон нийттэй харилцах ажлыг гүйцэтгэхэд хэвлэл мэдээллийнхэнтэй хэрхэн харилцан, хамтран ажиллах, хэвлэлд ярилцлага өгөхдөө юуг анхаарах, сэтгүүлчид ямар зүйлийг мэдэхийг хүсэх, мэдээлэл дамжуулах хэрэгслийг хэрхэн сонгох, хэвлэлийн бага хурал зохион байгуулахын давуу тал, анхаарах зүйл юу байдаг вэ гэх мэт сэдвийн дагуу дадлага хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийгмийн янз бүрийн давхаргад хүссэн мэдээллээ богино хугацаанд хүргэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллах шаардлагатай учир сургалтын үр дүнд албан хаагчид сэтгэл өндөр байсан. Цаашид Авлигатай тэмцэх газраас хэвлэл мэдээллийнхэнтэй илүү нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм.