Авлигатай тэмцэх газарт хэрэгцээтэй техник хэрэгслийг Азийн сангаас өглөө /2009.04.27/

A- A A+
Авлигатай тэмцэх газарт хэрэгцээтэй техник хэрэгслийг Азийн сангаас өглөө /2009.04.27/
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд чухал шаардлагатай техник хэрэгслийг АНУ-ын Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Уильям С.Инфанте 2009 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэж өглөө.


Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд шаардлагатай техник хэрэгслүүдийг хүлээлгэж өгөхдөө Уильям С.Инфанте,
-Танай байгууллагад хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг өгч байгаадаа бид сэтгэлүүн хангалуун байна. Эдгээр тоног төхөөрөмж нь танай байгууллагад АНУ-ын Засгийн газраас өгч байгаа тусламж юм. Та бүхний ажилд хандив нэмэр болгож, энэхүү техник хэрэгслийг бэлэглэж байгаа гэж ойлгож болно гэв.

Авлигатай тэмцэх газарт болсон энэ үйл ажиллагаанд Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн, Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат, АНУ-ын Азийн сангийн Засаглалын хөтөлбөр хариуцсан захирал Б.Даваасүрэн нар оролцсон.

Уулзалтын үеэр Авлигатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн,
-Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаасаа хойш АНУ-ын Азийн сантай тууштай хамтран ажиллаж ирсэн. Хамтын ажиллагаагаа явуулахад бидний сэтгэл нэг байсан гэдгийг тэмдэглэн хэлэхдээ таатай байна. Манай байгууллагын амжилт та бүхний байнгын туслалцаа дэмжлэг, байнгын хүч хөдөлмөртэй шууд холбоотой байсан гэдгийг мөн энэ дашрамд илэрхийлье. Бидний ажилд шаардлагатай техник хэрэгслийг өгч, хөрөнгө оруулж байгаад их баярлалаа хэмээн талархлаа илэрхийлэв.