Хотын захирагч Авлигатай тэмцэх газрын даргын албан шаардлагад хариу өглөө /2009.05.21/

A- A A+
Хотын захирагч Авлигатай тэмцэх газрын даргын албан шаардлагад хариу өглөө /2009.05.21/
Хуурамч нэртэй, их сургууль төгссөн гэх диплом хууль бусаар олж авсан нь тогтоогдсон, нийслэлийн авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэ- /Д.Батмөнх/-д хуульд заасан арга хэмжээ тооцоолуухаар Авлигатай тэмцэх газраас удаа дараа явуулсан албан бичгийн хариуг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр өчигдөр өглөө.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 84 дүгээр тогтоолын дагуу 2009 оны тавдугаар сарын 6-нд “Ажилд томилох, ажил хүлээлцүүлэх” тухай 215 дугаар захирамж гаргаж, "Д.Бат-Эрдэнэ"-ийг Нийслэлийн авто замын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөн, ажлыг нь хүлээлцүүлсэн тухайгаа албан бичигт дурьдсан байна.



Үүнээс гадна Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав нар хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ч.Сайханбаяр Удирдлагын хөгжлийн академи төгссөн гэх хуурамч дипломоор төрийн албанд орсон асуудалд хариуцлага тооцох тухай албан бичгийг Авлигатай тэмцэх газраас хотын захирагчид хүргүүлсэн. Эдгээр албан бичгийн хариуг хотын захирагч ирүүлээгүй байна.