Хөрөнгө орлогоо санаатай худал мэдүүлсэн гаалийн улсын байцаагчид арга хэмжээ тооцуулахаар хандав /2009.06.10/

A- A A+
Хөрөнгө орлогоо санаатай худал мэдүүлсэн гаалийн улсын байцаагчид арга хэмжээ тооцуулахаар хандав /2009.06.10/
Гаалийн ерөнхий газрын Олон улсын шуудан илгээмжийн гаалийн хороонд хэрэг зөрчил хариуцсан улсын байцаагч Д.Пүрэвдуламын хөрөнгө орлогын мэдүүлгийг иргэний мэдээллийн мөрөөр хянан шалгалаа.

Шалгалтаар тэрээр хөрөнгө орлогоо санаатай худал мэдүүлсэн нь тогтоогдсон бөгөөд гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр байдаг банкин дахь төгрөгийн хадгаламж, мөн гэр бүлийн гишүүнийхээ хувьцаа худалдаж олсон их хэмжээний орлого, аж ахуйн нэгж зэргийг мэдүүлээгүй байна. Хөрөнгө орлогоо санаатай худал мэдүүлсэн дээрх албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 –д заасны дагуу арга хэмжээ тооцуулахаар Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавт 2009 оны гуравдугаар сарын 5-нд хандсан ч одоогоор энэ асуудлаар ямар нэг хариуг Гаалийн ерөнхий газраас ирүүлээгүй байна. Хөрөнгө орлогоо худал мэдүүлэх нь Авлигын эсрэг хуульд заасны дагуу ажлаас халагдах, огцрох хариуцлагатай.

Хөрөнгө орлогоо худал мэдүүлж, хууль зөрчсөн албан тушаалтандаа хуульд заасны дагуу хариуцлага тооцох нь хариуцсан даргынх нь хуулийн өмнө хүлээсэн үүрэг юм.