Яам, агентлагууд авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөгөө ирүүлж байна /2009.07.14/

A- A A+
Яам, агентлагууд авлигаас урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөгөө ирүүлж байна /2009.07.14/
Яам, агентлаг бүр өөрийн байгууллагын онцлогт тохирсон, авлигаас үр дүнтэй урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, Авлигатай тэмцэх газар болон ЗГХЭГ-т ирүүлж байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зэрэг 18 байгууллага “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-гөө ирүүлээд байгаа юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газар Засгийн газрын хэрэг эрхлэх газар хамтран бүх яам, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга нарыг хамруулан “Авлигын эсрэг ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, сайжруулах арга зам” сэдэвт семинар зохион байгуулсан. Уг семинарын төгсгөлд, семинарт оролцогчид “Яамдын авлигаас урдчилан сэргийлэх дөрвөн тулгуурт ажлын төлөвлөгөөний санал” гэсэн баримт бичгийг боловсруулсан билээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх дөрвөн тулгуур гэдгийг ёс зүйтэй манлайлал, хувь хний шударга байдал, тогтолцооны шударга байдал, хяналт шинжилгээ болон хариуцлага гэсэн чиглэлээр тодорхойлсон.

Дээрх дөрвөн чиглэлийн дагуу яам, агентлаг бүр өөрийн байгууллагын онцлогт тохирсон, авлигаас үр дүнтэй урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө боловсруулснаа Авлигатай тэмцэх газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт эдүгээ ирүүлж байгаа юм.

Яам, агентлаг бүр авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлснээр авлигаас урьдчилан сэргийлэх, авлига, хүнд суртлыг арилгах, таслан зогсоох ажилд чухал хөшүүрэг болж, Авлигын эсрэг хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэхэд сайнаар нөлөөлнө.

2008 онд 26 байгууллага авлигаас урдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө батлан хэрэгжүүлсэн бол энэ жилээс бүх яам, агентлаг ийм төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болж байгаа нь энэ юм.