Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид БНХАУ–д ажиллаж байна /2009.07.20/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид БНХАУ–д ажиллаж байна /2009.07.20/
Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчид БНХАУ-ын Хяналт Шалгалтын Сайд бөгөөд Авлигаас Урьдчилан Сэргийлэх Үндэсний Төв Товчооны дарга Хатагтай Ма Вэнь-ийн урилгаар БНХАУ-д ажиллаж байна. Авлигатай тэмцэх газар ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагуудтай үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-25-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа юм.