Хөрөнгө, орлогоо худлаа мэдүүлсэн төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцож байна вэ? /2009.09.16/

A- A A+
Хөрөнгө, орлогоо худлаа мэдүүлсэн төрийн албан хаагчдад ямар хариуцлага тооцож байна вэ? /2009.09.16/
Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогоо мэдүүлсэн байдлыг хянан шалгах ажил тогтмол хийж буй. Энэ ажлын хүрээнд 2009 он гарсаар хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ хууль зөрчиж, худал мэдүүлсэн албан хаагчид тогтоогдож байна.

Дараах хүснэгтэд төрийн аль байгууллагын хэн гэдэг албан хаагч хөрөнгө, орлогоо хууль зөрчиж мэдүүлсэн болон хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан хаагчдын хэдэд нь тухайн байгууллагын удирдлага ямар хариуцлага тооцсон талаараа хариу ирүүлснийг, мөн хариу ирүүлээгүй ямар байгууллага байгаа талаарх мэдээллийг харуулав.

Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичиг явуулдаг. Албан бичгийн дагуу дараах байдлаар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцжээ. Ямар хариуцлага тооцсон талаараа хариу ирүүлээгүй байгууллага ч мөн байгаа юм.

Д/д

Харъяалах байгууллага,  албан тушаал, нэр

Хариуцлага тооцсон байдал

1

Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан

Дүүргийн ИТХ болон Нийслэлийн Засаг даргын зүгээс хариу ирүүлээгүй

2

Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав

Аймгийн ИТХ хариуцлага тооцох боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн

3

Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер Ө.Сүхбаатар

Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас ажлаас чөлөөлсөн тухай хариу ирүүлсэн

4

Дорнод аймгийн аудитын газрын ерөнхий аудитор Э.Дашням

Аудитын ерөнхий газраас ажлаас чөлөөлсөн тухай хариу ирүүлсэн

5

Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны ерөнхий архитектор Д.Майдар

Сануулах арга хэмжээ авсан талаар Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанаас хариу ирүүлсэн.

6

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга Баянмөнх

Хариу ирүүлээгүй

7

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч Д.Чулуунчимэг

НМХГ-аас албан тушаалаас нь түдгэлзүүлсэн талаар хариу  ирүүлсэн

8

НМХГ-ын Авто замын улсын хяналтын байцаагч Д.Дуламрагчаа

НМХГ-аас албан тушаалаас нь түдгэлзүүлсэн талаар хариу  ирүүлсэн

9

НМХГ-ын Байгал орчны хяналтын улсын байцаагч Ц.Нямдорж

НМХГ-аас албан тушаалаас нь түдгэлзүүлсэн талаар хариу  ирүүлсэн

10

НМХГ-ын байгаль орчин, геологи, уул уурхай, цацрагийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Төмөрбаатар

НМХГ-аас албан тушаалаас нь түдгэлзүүлсэн талаар хариу  ирүүлсэн

11

НМХГ-ын Хүнсний үйлдвэрийн инженер, технологич Д.Хоролмаа

НМХГ-аас албан тушаалаас нь түдгэлзүүлсэн талаар хариу  ирүүлсэн

12

НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Бор

НМХГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт шилжсэн талаар хариу ирүүлсэн.

13

Нийслэлийн хүүхдийн төлөө газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
С.Байгальмаа

Нийслэлийн хүүхдийн төлөө газраас ажлаас чөлөөлсөн талаар хариу  ирүүлсэн

14

Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн дарга Ж.Энхболд

Шагналт цалинг 20 хувь бууруулсан талаар Улаанбаатар төмөр замаас хариу ирүүлсэн

15

Улаанбаатар төмөр зам Барилга үйлдвэрийн нэгдлийн дарга Д.Нэргүй

Ажлаас нь чөлөөлсөн талаар  Улаанбаатар төмөр замаас хариу ирүүлсэн

16

Увс аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан

Аймгийн ИТХ хариу ирүүлээгүй

17

Газрын тосны газрын мэргэжилтэн Ц.Төгс

Газрын тосны газраас нэг сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар хариу ирүүлсэн

18

Газрын тосны газрын мэргэжилтэн Ц.Наранцэцэг

Газрын тосны газраас нэг сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар хариу ирүүлсэн

19

Газрын тосны газрын мэргэжилтэн А.Бадарч

Газрын тосны газраас нэг сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар хариу ирүүлсэн

20

Газрын тосны газрын мэргэжилтэн С.Энхбат

Газрын тосны газраас нэг сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар хариу ирүүлсэн

21

Газрын тосны газрын мэргэжилтэн Д.Дэмбэрэлням

 Газрын тосны газраас нэг сарын цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар хариу ирүүлсэн

22

Цагдаагийн ерөнхий газар Мэдээлэл судалгааны төв,  тасгийн дарга Д.Даваа

Цагдаагийн ерөнхий газраас хариу ирүүлээгүй

23

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын ахлах мэргэжилтэн Г.Нямдорж                               

Сануулах, сахилгын шийтгэл ногдуулсан талаар хариу ирүүлсэн.

24

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын мэргэжилтэн У.Дөлгүүн

Ажлаас чөлөөлөгдсөн тухай хариу ирүүлсэн

25

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын Төрийн захиргаа удирдлага, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Х.Болдмандал

Нэг сарын цалинг 20 бууруулсан хариу ирүүлсэн

26

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын мэргэжилтэн Г.Энхзул

Сануулах, сахилгын шийтгэл ногдуулсан талаар хариу ирүүлсэн.

27

 Ашигт малтмалын газрын Геологи судалгааны хэлтсийн РТСТ-ийн дарга М.Энхжаргал

Ашигт малтмалын газраас хариу ирүүлээгүй

28

Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Ц.Оюунчимэг

Ашигт малтмалын газраас хариу ирүүлээгүй

29

Ашигт малтмалын газрын мэргэжилтэн Д.Энхтуяа

Ашигт малтмалын газраас хариу ирүүлээгүй

30

Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар дахь гаалийн газрын дарга С.Цэцэгээ

Сахилгын хорооны хурлаар хэлэлцэж, ямар хариу тооцох вэ гэдгийг шийднэ гэсэн хариуг Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн. 

31

Гаалийн ерөнхий газрын Олон улсын шуудан илгээмжийн Гаалийн хороонд хэрэг зөрчил хариуцсан улсын байцаагч Д.Пүрэвдулам

Зэрэг дэвийн зэрэглэлийг гурван сарын хугацаатай бууруулж, албан тушаал бууруулах арга хэмжээ тооцсон.

















































































































Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгах үүргийнхээ дагуу нийтдээ 500 гаруй албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан бөгөөд ихэнх албан тушаалтнууд хуулийн дагуу хугацаанд нь үнэн зөв мэдүүлжээ.
Хяналт шалгалтын ажил цаашид үргэлжилж байгаа юм.