Хээл хахуулийн хэрэгт холбогдсон Гаалийн байцаагчийн хэргийг прокурорт шилжүүлэв /2009.10.14/

A- A A+
Хээл хахуулийн хэрэгт холбогдсон Гаалийн байцаагчийн хэргийг прокурорт шилжүүлэв /2009.10.14/
Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б.Нацагням албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж, бусдаас хээл хахууль авсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад, Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газарт шилжүүллээ.

Иргэн А.Даваадорж, Ц.Мэндбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн улсын хилээр хууль бусаар малын мах, чоно, зээр, зэрлэг гахай, хур шувууны мах, үнэг, хярсны арьсыг нэвтрүүлсэн хэрэгт Б.Нацагнямыг холбогдуулан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Б.Нацагням, А.Даваадорж, Ц.Мэндбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175, 268, 269 дүгээр зүйлийн 175.3, 268.1, 269.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан, 2009 оны аравдугаар сарын 10-ны өдөр хэргийг прокурорын хяналтад шилжүүлэв.