Авлигатай тэмцэх газрын албан хаагчид орон нутагт ажиллаж байна /2009.10.15/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид орон нутагт ажиллаж байна /2009.10.15/
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид ээлжит томилолтоор хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэд орон нутгийн төрийн байгууллагын удирдлага, ажилтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомж болон Авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл хийх, авлигаас урьдчилан сэргийлэх, 2009 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээний үнэн бодит байдлыг шалгаж, алдаа зөрчлийг илрүүлэн, заавар зөвлөгөө өгөх, орон нутагт байгуулсан гурвалсан гэрээ, Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт болон Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг шалгаж үнэлэлт өгөх, иргэд, олон нийтийн санал бодлыг сонсох, судалгаа авах зорилготой ажиллаж байна.

Авлигатай тэмцэх газрын албан хаагчид одоогоор Өвөрхангай, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар, Төв, Архангай аймагт ажиллаад байна. Тэд энэ сарыг дуустал бүх аймаг, зарим сумдад ажиллахаар төлөвлөжээ.

Авлигатай тэмцэх газар орон нутагт харьяа салбаргүй бөгөөд авлигын эсрэг үйл ажиллагааг аймаг, сумын ард иргэдэд нэгбүрчлэн хүргэх зорилгоор жил бүр албан хаагчдаа томилон ажиллуулдаг ажээ.