2009 онд АТГ 37 мэдэгдэл хүргүүлжээ /2009.10.19/

A- A A+
2009 онд АТГ 37 мэдэгдэл хүргүүлжээ /2009.10.19/
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоомогц мөрдөн байцаагч тухайн гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авахуулахаар зохих хуулийн этгээдэд буюу холбогдох албан тушаалтны нэр дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлд заасныг үндэслэн мэдэгдэл бичиж, хүргүүлдэг.

Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид шалгаж, шилжүүлсэн эрүүгийн хэрэгт холбогдуулан 2009 он гарсаар 37 мэдэгдэл бичиж, хүргүүлжээ.

Тухайлбал, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Үндэсний статистикийн хороо, Нийслэлийн газрын алба, Төрийн өмчийн хороо, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Архангай аймгийн Өгийнуур сумын ИТХ-ын тэргүүлэгдчийн хурал, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Сэлэнгэ аймгийн засаг дарга, Төв аймгийн засаг дарга, Хөвсгөл аймгийн ИТХ, Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар дахь гаалийн газар, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын засаг дарга, Дундговь аймгийн засаг дарга, Гаалийн ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн засаг дарга, Баян-Өлгий аймгийн засаг дарга, Улсын клиникийн төв эмнэлэг, Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Замын-Үүд боомтын хилийн мэргэжлийн хяналтын алба зэрэг аж ахуйн нэгж, албан байгууллагуудын холбогдох албан тушаалтны нэр дээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг арилгуулахаар мэдэгдэл бичиж, хүргүүлэн, хариуг нь аваад байна.

Хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, нэг сарын дотор тэр тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйл

190.1 Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцлийг тогтоомогц хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж, хуулбарыг хэрэгт нь хавсаргана.

190.2 Хуулийн этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, нэг сарын дотор тэр тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй.