Уралдаан зарлаж байна /2009.11.01/

A- A A+
Уралдаан зарлаж байна /2009.11.01/
ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖИЙН ОЮУТНУУДЫН ДУНД ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

Уралдааны зорилго:

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг НҮБ-аас Авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр хэмээн тунхагласан билээ. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд илтгэлийн уралдаан зарлаж байна. Илтгэлийн уралдаан нь үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, оюутнуудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, тэдний бүтээлч сэтгэлгээг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд тусгах, шударга ёсны төлөөх дуу хоолойг нь нийгэмд түгээх зорилготой.

Илтгэлийн агуулга:
Шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх, хангах, шударга бус байдалтай тэмцэх, шударга ёсыг тогтооход төр, засаг, иргэний нийгэм болон бусад этгээдийн оролцоог тодорхойлох, шударга ёсны зарчмыг дэлгэрүүлэх, шударга ёсны шалгуур үзүүлэлтүүдийг бий болгох, шударга ёсыг эрхэмлэх үзлийг төлөвшүүлэх

Илтгэлд тавих шаардлага:
Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд түлхэц болохуйц шинэлэг, бүтээлч санаа дэвшүүлсэн байна.
  • Илтгэл нь заасан агуулгын хүрээнд утга санаагаа илэрхийлсэн, тодорхой түвшинд судалгаа, шинжилгээний эрэл хайгуул хийсэн, асуудал дэвшүүлсэн, гаргалгаа хийсэн байна.
  • Урьд өмнө нь хэвлэгдээгүй, тавьж хэлэлцүүлээгүй илтгэлийг уралдаанд ирүүлнэ.
  • Уралдаанд оролцогч нь илтгэлдээ өөрийн товч намтар /анкет/-ыг хавсаргана.
  • Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс шилдэг 10 илтгэлийг сонгож, хэлэлцүүлнэ.
  • Илтгэлийг 6-10 нүүрэнд багтаасан байх, мөр хоорондын зай single, үсгийн фонт 12-оор, А4 хэмжээтэй цаасан дээр бичсэн байна.
Хугацаа:
Илтгэлийг 2009 оны арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 18.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газарт болон contact@iaac.mn гэсэн мэйл хаягаар хүлээн авна.
Оролцогчийн анкетийн загварыг ЭНД ДАРЖ татаж авна уу. Холбоо барих утас: 70112467, 70112465.

2009 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 10 илтгэлийг хэлэлцүүлж, шилдэг илтгэлийг шалгаруулна.

Шагналыг 12 дугаар сарын 9-нд буюу Олон улсын Авлигын эсрэг өдрөөр гардуулна.

Шагнал:

Нэгдүгээр байр /1/ Зөөврийн компьютер, өргөмжлөл

Хоёрдугаар байр /1/ Дижитал аппарат, “Интерном” номын дэлгүүрээс 50,000 төгрөгт багтаан дуртай номоо сонгон авах эрх, өргөмжлөл

Гуравдугаар байр /1/ mp4, “Интерном” номын их дэлгүүрээс 30,000 төгрөгт багтаан дуртай номоо сонгон авах эрх, өргөмжлөл

Бусад шилдэг 7 илтгэлийг дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулна.

Шалгаруулах комисс:

Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн нэгж, эрдэмтэн, судлаачид, багш нараас бүрдсэн шүүгчдийн баг


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДУНД ГАР ЗУРГИЙН БОЛОН ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

 
Уралдааны зорилго:


Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг НҮБ-аас Авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр хэмээн тунхагласан билээ. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдаан зарлаж байна. Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хүүхэд багачуудын дуу хоолойг хүргэх, олон нийтэд авлигын эсрэг ойлголт, сэтгэлзүйг бий болгоход уралдааны зорилго оршиж байна.

Тавих шаардлага:
  • Уралдаанд оролцуулах бүтээл нь утга, агуулгын хувьд энгийн ойлгомжтой, үнэн бодитой, бусдын нэр хүндэд халдаагүй, нийтэд хүртээмжтэй байна.
  • Бүтээл нь зөвхөн заасан сэдвийн хүрээнд утга санаагаа илэрхийлсэн байна.
  • Гар зургийг А4 болон А3 формат бүхий цаасан дээр бүтээсэн байна.
  • Зохион бичлэг нь 900 үгэнд багтсан байх шаардлагатай. Үгийн тоог бичлэгийн төгсгөлд заавал дурдана.
  • Уралдаанд оролцогч нь бүтээлдээ нэр, хаяг, утасны дугаараа тодорхой тавьсан байна.
  • Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцаан олгохгүй.
  • Уралдаанд оролцогчдын гар зургийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, зохион бичлэгээр ном хэвлүүлэн олон нийтийн хүртээл болгоно.
Хугацаа:

2009 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал

Шагнал:

А.“БИ ШУДАРГА БАЙЖ ЧАДНА” гар зургийн уралдаанд

Нэгдүгээр байр /1/ - I Pod, өргөмжлөл
Хоёрдугаар байр /1/ - “Найрамдал” зуслангийн олон улсын ээлжинд амрах эрхийн бичиг, өргөмжлөл
Гуравдугаар байр /1/ - mp4, өргөмжлөл

Б. “Шударга ёс юунаас эхэлдэг вэ” зохион бичлэгийн уралдаанд:

Нэгдүгээр байр /1/ - Дижитал аппарат, өргөмжлөл
Хоёрдугаар байр /1/ - Хэлний сургалтад үнэгүй суралцах эрхийн бичиг, өргөмжлөл
Гуравдугаар байр /1/ - mp4, өргөмжлөл

Уралдаанд идэвхтэй оролцсон 5 сурагчийг тусгай шагналаар шагнаж, урамшуулна. /Тусгай шагнал flash диск, дурсамж байх/

Шагнал гардуулах хугацаа:

Шагналыг 12 дугаар сарын 9-нд буюу Олон улсын Авлигын эсрэг өдрөөр гардуулна.

Шалгаруулах комисс:

Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн нэгж

Бүтээл хүлээн авах хаяг:

Бүтээлийг 12 дугаар сарын 1-ний өдрийн 18.00 цагаас өмнө хүлээн авна. Хугацаа хожимдуулсан бол хүлээн авахгүй.

Зохион бичлэгийг contact@iaac.mn хаягаар хүлээн авах ба Авлигатай тэмцэх газарт файлаар авчирч болно. Гар зургийг Авлигатай тэмцэх газарт хүлээн авна.

Холбоо барих утас: 70112467, 70112465.


СЭТГҮҮЛЧ, СУРВАЛЖЛАГЧДЫН ДУНД “ШУДАРГА ЁСНЫ ЭРЭЛД” СЭДЭВТ НИЙТЛЭЛ, СУРВАЛЖЛАГЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА


Уралдааны зорилго:
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг НҮБ-аас Авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр хэмээн тунхагласан билээ. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран нийт сонин хэвлэлийн сэтгүүлч, сурвалжлагчдын дунд нийтлэл, сурвалжлагын уралдаан зарлаж байна. Монгол Улсын хэмжээнд нийгмийн нэн тулгамдсан асуудал болоод байгаа авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй ажиллах зарчмыг дэлгэрүүлэхэд сэтгүүлч, сурвалжлагчдын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх нь уралдааны зорилго юм.

Тавих шаардлага:
  • Уралдаанд оролцуулах нийтлэл, сурвалжлага нь утга, агуулгын хувьд энгийн ойлгомжтой, үнэн бодитой, бусдын нэр хүндэд халдаагүй, олон нийтэд хүртээмжтэй байна.
  • Нийтлэл, сурвалжлага нь авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, төрийн байгууллагуудын ил тод, нээлттэй ажиллах зарчмыг дэлгэрүүлэх, шударга ёсыг эрхэмлэх нийгмийн үзэл санааг агуулсан байна.
  • Сэтгүүлч, сурвалжлагч нь нийтлэл, сурвалжлагаа өөрийн ажиллаж буй сонинд нийтлүүлэн олон нийтийн хүртээл болгосон байна.
  • Сонины редакци уралдаанд баг бэлтгэн оролцуулж болох бөгөөд энэ нь уралдааныг дүгнэх нэг шалгуур болно.
  • Уралдаанд оролцогчийн бүтээлийн агуулга, чанар, хүртээмжээс гадна байнгын оролцоог харгалзан үзнэ.
Хамрах хүрээ:
  • Үндэсний өдөр тутмын болон долоо, арав хоногт хэвлэгддэг сонины сэтгүүлч, сурвалжлагчид
Хугацаа:

2009 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-нийг дуустал

Шагнал:

А. Сэтгүүлч, сурвалжлагчид
  • Нэгдүгээр байр /1/ - 500 мянган төгрөг, өргөмжлөл
  • Хоёрдугаар байр /1/ - 300 мянган төгрөг, өргөмжлөл
  • Гуравдугаар байр /1/ - 100 мянган төгрөг, өргөмжлөл
  • Тусгай шагнал /2/ тус бүр 50 мянган төгрөг, дурсамж
Б. Сонины редакци
  • Сэтгүүлч, сурвалжлагчдаа амжилттай зохион байгуулж оролцуулсан 1 сонины редакцийг 1.209.000 төгрөгөөр шагнаж, урамшуулна.
Бүтээлийг хүлээн авах хаяг:

Бүтээлийг хүлээн авах хугацааг 2009 оны 12 дугаар сарын 2-ны 18 цагаар тасалбар болгоно. Уралдаанд оролцогч нь бүтээлээ Авлигатай тэмцэх газарт авчирч өгөх болон contact@iaac.mn хаягаар ирүүлэх боломжтой.
Харилцах утас: 70112467, 70112465

Шалгаруулах комисс:

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төслийн нэгж

Шагнал гардуулах хугацаа:

Шагналыг 2009 оны 12 дугаар сарын 9-нд буюу Олон улсын Авлигын эсрэг өдрөөр гардуулна.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР