Сэтгүүлч, сурвалжлагчдын дунд нийтлэл, сурвалжлагын уралдаан зарлалаа /2009.11.04/

A- A A+
Сэтгүүлч, сурвалжлагчдын дунд нийтлэл, сурвалжлагын уралдаан зарлалаа /2009.11.04/
Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран сонин, хэвлэлийн сэтгүүлч, сурвалжлагчдын дунд нийтлэл, сурвалжлагын уралдаан зарлалаа.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг НҮБ-аас Авлигын эсрэг дэлхий нийтийн өдөр хэмээн тунхагласантай холбогдуулан сэтгүүлчид “Шударга ёсны эрэлд” сэдвээр нийтлэл, сурвалжлага бичиж, оролцох боломжтой ажээ.

Авлигын эсрэг нийгмийн дуу хоолойг өргөжүүлэх, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх үйлсэд сэтгүүлч, сурвалжлагчдын дуу хоолойг оролцуулах зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байна.