“Өнөөдрийн очийг маргаашийн түүдэг болгон асаая” /2009.11.28/

A- A A+
“Өнөөдрийн очийг маргаашийн түүдэг болгон асаая” /2009.11.28/
Авлигатай тэмцэх газар энэ жил хоёр дахь удаагаа “Шударга ёсны төлөө” шагналыг зохион байгуулж байгаа билээ. Энэ шагналд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хувь хүн, байгууллага Авлигатай тэмцэх газрын 70112467, 70112465 дугаарын утсаар хандан дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна.

Дэлхий дахинаа нэр хүндтэй “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас санаачилсан “Шударга ёсны шагнал”-ын монгол хувилбар болох “Шударга ёсны төлөө-2009” шагнал нь өнөөгийн нийгэмд улам бүр бүдгэрсээр байгаа шударга ёсны үнэ цэнийг сэргээх, бусдад үлгэр дуурайл болгох зорилгыг агуулж байгаа юм. “Хэдийгээр шударга ёс хэмээх ойлголт нь төгс төгөлдөр утгаар тодорхойлогдохгүй боловч үүний төлөө зорьж байгаа гэдэг талаас ийм арга хэмжээг улс орондоо зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Манай нийгэм бүхэлдээ хар бараан биш. Өнөөдөр гялалзаж байгаа жижигхэн очийг ирээдүйд түүдэг болон асаая гэсэн зорилго агуулсан” хэмээн Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Д.Дуламсүрэн онцлон тэмдэглэв.