Үзэл санааны удирдагчид оюутнуудад лекц уншина /2009.12.01/

A- A A+
Үзэл санааны удирдагчид оюутнуудад лекц уншина /2009.12.01/
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан их, дээд сургуулийн оюутнуудад нийгэмд нэр хүнд бүхий хүмүүсээр шударга ёсны сэдвээр лекц уншуулах ажлыг Авлигатай тэмцэх газар зохион байгуулж байна.

Одоогийн байдлаар МУИС, МУБИС, ШУТИС, СЭЗДС, ХУИС, ИЗИС, ХААИС, Отгонтэнгэр зэрэг сургуулид оюутнууддаа лекц уншуулах саналаа өгчээ. Эдгээр их, дээд сургуулиудад үзэл санааны удирдагчид хэмээн хүлээн зөвшөөрч болох нийгэмд нэр хүнд бүхий хүмүүс 12 дугаар сарын 7-ны өдөр буюу ирэх даваа гаригт нэгэн зэрэг лекц унших юм. МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, “Гал голомт” төвийн тэргүүн Д.Мөнхөө, олон улсын хүний эрхийн хуульч М.Ичинноров нарын хүмүүс “Шударга ёс-эдийн засаг”, “Шударга ёс-гэр бүл”, “Шударга ёс-эрх зүй”, “Шударга ёс-хүний эрх”, “Шударга ёс-иргэний нийгмийн оролцоо” зэрэг сэдвээр лекц унших ажээ.

Уламжлал болгон зохион байгуулдаг энэ арга хэмжээнд зөвхөн оюутан гэлгүй сонирхсон хэн бүхэн ирж оролцож болох юм байна.