Гар зураг, зохион бичлэгийн уралдааны дүн гарав /2009.12.07/

A- A A+
Гар зураг, зохион бичлэгийн уралдааны дүн гарав /2009.12.07/
Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Авлигатай тэмцэх газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэх” төсөл хамтран зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдааны дүн гарлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Би шударга байж чадна” сэдэвт гар зургийн уралдаанд нийслэлийн V сургуулийн 7е ангийн сурагч О.Молор тэргүүн байр эзэлж, 52 дугаар сургуулийн 7 г ангийн сурагч Н.Түвшинжаргал, “Оюуны тулга” бүрэн дунд сургуулийн 4а ангийн сурагч Ө.Энхбаясгалан нар удааллаа. Тусгай байрт 51 дүгээр сургуулийн 5 б ангийн сурагч Э.Отгон-Эрдэнэ, “Монгени” цогцолбор сургуулийн 7а ангийн сурагч Н.Отгончимэг, Төв аймгийн Борнуур сумын 4б ангийн сурагч Б.Жалбажав нар шалгарав.

“Шударга ёс юунаас эхэлдэг вэ” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд 8-11 дүгээр ангийн сурагчид оролцсон юм. Уралдааны тэргүүн байрыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 8б ангийн сурагч Б.Алтанбүргэд “Шударга ёс задгай мөнгөнөөс эхэлдэг” зохион бичлэгээрээ эзэлж, Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б.Ариунзаяа, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Б.Лхамсүрэн нар хоёр, гуравдугаар байрт шалгарав. Харин Дархан- Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 7-гийн 5 ангийн сурагч Х.Тэлмэн, “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 9-гийн 6 ангийн сурагч А.Билгүүн нар тусгай байрт оржээ. Шагналыг Авлигын эсрэг олон улсын өдөр буюу 12 дугаар сарын 9-нд гардуулна.

Уламжлал болгон зохион байгуулдаг уралдаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагааннуур сумын сургуулийн сурагчид идэвхтэй оролцсоныг Авлигатай тэмцэх газар онцлон тэмдэглэж байна.