“Авлига-боловсролын эсрэг гэмт хэрэг” хэлэлцүүлэг болно /2010.01.29/

A- A A+
“Авлига-боловсролын эсрэг гэмт хэрэг” хэлэлцүүлэг болно /2010.01.29/

Авлигатай тэмцэх газар “Авлига-Боловсролын эсрэг гэмт хэрэг” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хурлын танхимд 2010 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.

Боловсролын салбар дахь авлигын эрсдэл, учирч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг арилгах арга замыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж буй энэ нээлттэй хэлэлцүүлэгт их, дээд болон мэргэжлийн сургууль, ерөнхий боловсролын дунд сургууль, цэцэрлэгүүд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Сангийн яам, Нийслэлийн Боловсрол, соёлын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Багш нарын холбооны төлөөлөл оролцоно.

Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Боловсролын салбар дахь авлигын эрсдэл”, “Багш авлига авдаг уу”, “Мэргэжлийн болон их, дээд сургуулиудад үүсч буй авлигын шалтгаан нөхцөл”, “2009 оны боловсролын салбар дахь төсвийн зарцуулалт, төсөл, хөтөлбөрийн дүн” зэрэг сэдвээр холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. Боловсролын байгууллагууд дахь авлигын шалтгаан, нөхцөлийг тогтоож, түүнийг арилгах арга замын талаар ярилцах энэ удаагийн хэлэлцүүлгээс зөвлөмж гарган Засгийн газарт уламжлахаар төлөвлөж байна.