Хээл хахуулийн хэрэгт яллагдсан дэд даргад холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ /2010.02.02/

A- A A+
Хээл хахуулийн хэрэгт яллагдсан дэд даргад холбогдох хэргийг прокурорт шилжүүллээ /2010.02.02/
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ц.Ганболдод холбогдох гадаадаас ажилчин оруулж ирэхзөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө гэж амлан, “Сүрэг агт” компанийн захирал Л, дэд захирал Т нараас ажлын байрны төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгийг хахуульд авсан эрүүгийн хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаад, 2010 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ.

Ц.Ганболдын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.