БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын дарга манай улсад айлчиллаа /2010.02.08/

A- A A+
БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын дарга манай улсад айлчиллаа /2010.02.08/
Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын урилгаар БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын дарга, ноён Ли Жэ У тэргүүтэй төлөөлөгчид 2010 оны хоёрдугаар сарын 5-6 өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын Бодлого төлөвлөлтийн газрын ерөнхий захирал Ли Ён Хын, Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын олон нийттэй харилцах хэлтсийн ахлах дэд захирал Жу Дог Хён, Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын гадаад харилцааны хэлтсийн дэд захирал Ким Хи Сүн нарын албаны хүмүүс багтжээ.



БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын дарга Ли Жэ У-г Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Ч.Сангарагчаа 2010 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч, уулзав.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын дарга Ли Жэ У тэргvvтэй төлөөлөгчдийг хvлээн авч уулзсан юм. Энэ үеэр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Авлигатай тэмцэх талаар олон жилийн туршлагатай Солонгосын ажил мэргэжил нэгтэй хvмvvс манай улсын Авлигатай тэмцэх газарт зочлон арга туршлагаа харилцан солилцож, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах гэж байгаа нь чухал ач холбогдолтой” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Уулзалтын үеэр БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын дарга Ли Жэ У хариуд нь Солонгос улс эдийн засгийн хувьд богино хугацаанд амжилт олсон нь хууль бус ажиллагаа, хээл хахуультай тууштай тэмцсэний л vр дvн юм гэж тэмдэглээд улс орны хөгжилд чөдөр тушаа болсон авлигын асуудал өнөө ч байсаар байгаа ба ер нь сонгуулийн vеийн авлигын асуудлыг таслан зогсоохгүйгээр асуудал бvрэн шийдэгдэхгvй гэдгийг онцлоод энэ талаархи тус улсын хууль эрх зvйн зарим зохицуулалтаас дурьдаж байлаа.



БНСУ-ын хуулиар сонгуулийн сурталчилгааны vеэр сонгогчдод мөнгө, бараа өгсөн, бусад хэлбэрээр vйлчилсэн тохиолдолд vнийн дvнг 500 дахин өсгөж торгодог тvvнчлэн тухайн нэр дэвшигч парламентын гишvvнээр сонгогдсоны дараа нэг саяас дээш вонын хохирол бүхий хууль бус vйлдэл үйлдсэн нь илэрсэн, мөн гэр бvл, хамаатан садан нь хээл хахууль авсан нь тогтоогдвол гишvvнээс нь шууд эргvvлэн татдаг байна. Парламентын гишvvн байхдаа хахууль авсан нь тогтоогдвол таван жилээс дээш хугацаагаар хорих ял оноодог юм байна.

БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын дарга Ли Жэ У-г УИХ-ын даргатай уулзахад УИХ-ын гишүүн Б.Балдан-Очир, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Ч.Сангарагчаа, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Д.Сундуйсүрэн, Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Бадарч, нарын албаны хүмүүс байлцлаа.

2010 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Ч.Сангарагчаа, БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн комиссын дарга Ли Жэ У нар ажлын уулзалт, хэлэлцээр хийж, хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Авлигатай тэмцэх газар