Ө.Сүхбаатарт холбогдох байр хахуульд авсан гэх хэрэг шүүхэд шилжлээ /2010.3.12/

A- A A+
Ө.Сүхбаатарт холбогдох байр хахуульд авсан гэх хэрэг шүүхэд шилжлээ /2010.3.12/
БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай барилгын компаниудын хятад захирлуудаас орон сууц хахуульд авсан хэрэгт холбогдсон ерөнхий инженерийн хэрэг шүүхэд шилжлээ. Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий инженер Ө.Сүхбаатар нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай барилгын компаниудаас байр хээл хахуульд авсан гэх эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 4-нд Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Ө.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2, 269.1-д зааснаар 2009 оны дөрөвдүгээр сарын 16-нд эрүүгийн хэрэг үүсгэн, Авлигатай тэмцэх газарт шалгасан юм. Түүнийг барилга хүлээн авах техникийн комиссын даргаар ажиллаж байхдаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шүнди” компанийн захирал болох БНХАУ-ын иргэн Ван Сэн Тоноос гурван өрөө байр хээл хахуульд авсан хэрэгт холбогдуулан шалгаад, дээрх үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2010 оны нэгдүгээр сарын 30-нд Авлигатай тэмцэх газраас хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан юм.