Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах нягтлан бодогчийг хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй тул ажлаас нь халлаа /2010.03.30/

A- A A+
Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах нягтлан бодогчийг хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй тул ажлаас нь халлаа /2010.03.30/
Авлигатай тэмцэх газраас Тагнуулын ерөнхий газрын харъяа Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах нягтлан бодогч С.Нямхишигт хариуцлага тооцуулахаар шийдвэрлэж, Тагнуулын ерөнхий газрын даргын нэр дээр явуулсан албан бичгийн дагуу ахлах нягтлан бодогч С.Нямхишигийг ажлаас нь халж, хуулийн хэрэгжилтийг хангасан байна.

С.Нямхишиг 2009 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй учир Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаар 2010 гуравдугаар сарын 31-ны дотор хариу ирүүлэхийг хүссэний дагуу Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд “С.Нямхишиг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тул түүнийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар ажлаас халсан” гэсэн хариуг гуравдугаар сарын 26-нд ирүүллээ.