Аймгуудын ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад сургалт зохион байгуулна /2010.09.20/

A- A A+
Аймгуудын ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын ажилтнуудад сургалт зохион байгуулна /2010.09.20/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн албан хаагчид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөлтэй хамтран аймгуудыг “Авлигатай тэмцэх, шударга ёс, ил тод байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-тэй болгох зорилгоор бүх аймгийн төлөвлөгөө боловсруулах ажлын багт холбогдох сургалт семинарыг зохион байгуулж, арга зүйн туслалцаа үзүүлсэн билээ. Одоогийн байдлаар бүх аймаг Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Авлигатай тэмцэх газар энэхүү үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж байгаа бөгөөд аймгуудыг Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Энэ хүрээнд 21 аймгийн ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын нийт 63 ажилтанд авлигаас урьдчилан сэргийлэх, шударга ёсыг тогтоох чиглэлээр мэдлэг эзэмшүүлэх сургалт зохион байгуулах ажээ. Сургалтыг Авлигатай тэмцэх газар Хууль зүйн үндэсний хүрээлэнд энэ сарын 28-30-ны өдрүүдэд хийх юм.