Иргэдэд газар давхцуулан олгосон зөрчлийг арилгуулж, иргэнийг хохиролгүй болгууллаа /2010.10.29/

A- A A+
Иргэдэд газар давхцуулан олгосон зөрчлийг арилгуулж, иргэнийг хохиролгүй болгууллаа /2010.10.29/

Газрыг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлж, ємчлүүлж эхэлснээс хойш газрын маргаан нэлээдгүй гарах болсон. Газрын маргааны тодорхой хувь нь иргэд, аж ахуйн нэгжид газар давхцуулан эзэмшүүлсэн зөрчил байна.

Авлигатай тэмцэх газарт нийслэл, дүүргийн газрын албаны үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл иргэдээс нэлээд ирдэг. Тухайлбал, иргэн Н.Дэлгэрсайхан Нийслэлийн Баянгол дvvргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байсан газрыг нь тус дүүргийн Газрын албаны дарга, мэргэжилтэн “Ач vр” ХХК-д давхардуулан эзэмшүүлсэн талаар гомдол гаргасан байна. Тэрээр “Баянгол дvvргийн Газрын албаны дарга, мэргэжилтнvvд “Ач vр” ХХК-ийн захиралтай хуйвалдаж, эзэмшиж байсан газрыг минь тус компанид давхцуулан олгосон, ингэснээр газраа алдахад хүрээд байна” хэмээн гомдол гаргажээ.

Иргэний гомдлын дагуу шалгахад, Баянгол дvvргийн газрын албаны дарга, мэргэжилтэн нь албан тушаалаа урвуулан, “Ач vр” ХХК-ийн нэр дээр 120 м кв хэмжээгээр газар эзэмших гэрчилгээ гарсан байтал гэрчилгээг бичиж олгохдоо 240 м кв хэмжээгээр бичиж єгч гэрээ байгуулснаар иргэн Н.Дэлгэрсайханд эзэмшvvлсэн газар “Ач vр” ХХК-д эзэмшvvлсэн 240 м кв газартай давхцсан нь тогтоогдож байна.

Дүүргийн Газрын албаны дарга, газар зохион байгуулагч нь албан тушаалаа урвуулан иргэдэд газар давхцуулж олгосон энэ vйлдэл нь гэмт хэргийн бvрэлдэхvvнгvй vндэслэл тогтоогдсон учир энэ vйлдэлд эрvvгийн хэрэг vvсгэхээс татгалзах саналтайгаар Авлигатай тэмцэх газраас хэргийг Нийслэлийн прокурорт шилжvvлэн, шийдвэрлvvллээ. Гэхдээ эрх зүйн зөрчил гаргасан үйлдэлд нь хариуцлага тооцуулахаар Нийслэлийн газрын албанд хандахад, тус албаны дарга “Баянгол дvvргийн газрын албаны дарга нь ажлаасаа чєлєєлєгдсєн учраас хариуцлага тооцох боломжгvй” гэсэн хариу ирүүллээ. Үүний зэрэгцээ Нийслэлийн газрын алба дvvргийн газрын албаны дарга, мэргэжилтнvvдийн гаргасан зєрчлийг засан залруулж, иргэн Н.Дэлгэрсайхан болон “Ач үр” ХХК-д давхцуулан олгосон газрын маргааныг шийдвэрлэж, иргэн Н.Дэлгэрсайханыг хохиролгvй болгосон байна.

Түүнчлэн, Авлигатай тэмцэх газраас иргэдэд газар давхцуулан олгож, иргэдийг хохироодог байдал давтан гаргуулахгүйн тулд зөрчил дутагдлаа арилгах чиглэлээр ажил, арга хэмжээ зохион байгуулах албан даалгавар, шаардлагыг Баянгол дүүргийн Назрын албанд хүргүүлэн ажиллаж байна.

Дашрамд тэмдэглэхэд, иргэд төрийн алба, төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, зөрчил дутагдалтай холбоотой гомдол мэдээллээ Авлигатай тэмцэх газарт 1969 гэсэн дугаарын устаар 24 цагийн турш өгч болохоос гадна єєрсдийн биеэр ирж санал, гомдол, мэдээллээ өгөх боломжтой.