Хуульчид спортоор өрсөлдөж, шилдгээ шалгарууллаа. /2010.11.22/

A- A A+
Хуульчид спортоор өрсөлдөж, шилдгээ шалгарууллаа. /2010.11.22/

Хуулийн төв байгууллагуудын дунд 1996 оноос эхлэн шилжин явах цомын төлөө спортын тэмцээнийг уламжлан болгон зохион байгуулах болсон. Энэ уламжлалын дагуу энэ жил хуулийн төв байгууллагууд спортын таван төрлийн тэмцээнээр шилжин явах цомын төлөө өрсөлдлөө.

Тэмцээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Авлигатай тэмцэх газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг зургаан байгууллагын баг тамирчид шатар, снукер биллиард, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгөөр өрсөлдөн, ур чадвар, авхаалж самбаагаа сорьж, багийн дүнгээр Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Улсын дээд шүүх эхний гурван байранд шалгарлаа.

Тэмцээнийг оролцогч байгууллагууд ээлжлэн зохион байгуулж явуулдаг.

Энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газрын ээлж таарсан бөгөөд тус газраас “Шударга ёсны төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулж явуулсан тэмцээнд хуулийн байгууллагуудын баг тамирчид идэвхтэй оролцсон. Төрөөс олон нийтийн биеийн тамирын хөдөлгөөнийг өрнүүлэхэд чиглэгдсэн бодлогыг дэмжих, албан хаагчдын бие бялдар, эрүүл мэндийг хамгаалан, хуулийн байгууллагуудын хамт олон, албан хаагчдын дунд эвсэг, хамтач харилцааг бүрдүүлэх зорилгоор зохион явуулдаг тэмцээнийг ирэх жил Гадаадын иргэн, харъяатын асуудал алба зохион байгуулахаар тэмцээний тугийг хүлээн авлаа.