Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувь өмнөх жилээс сайжирлаа /2011.03.15/

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувь өмнөх жилээс сайжирлаа /2011.03.15/
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд хөрөнгө орлогын байдлаа жил бүр мэдүүлдэг. Энэ жил улсын хэмжээнд нийт 56832 албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлэх ёстойгоос 56763 албан тушаалтан буюу 99.87 хувь нь хуулийн хугацаанд хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлж, бүрдүүлэлтийн хувь өмнөх жилээс 0.12 хувиар сайжирсан үзүүлэлт гарлаа.

69 албан тушаалтан хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй бөгөөд эдгээр 69 хүн аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгч байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй албан тушаалтнууд ямар үндэслэл, шалтгаанаар хөрөнгө, орлогоо мэдүүлээгүйг судлан тогтоож, хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдвол хариуцлагын асуудал хөндөгдөх юм.

Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 2228-аар өсчээ. Өсөлтийн шалтгааныг мөн дүн шинжилгээ хийж судлан гаргана.