ТЕНДЕРИЙН УРИЛГА /2011.06.15/

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА /2011.06.15/
Огноо: 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Авлигатай тэмцэх газрын конторын өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: АТГӨБА-01/11

Авлигатай тэмцэх газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Авлигатай тэмцэх газрын конторын өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт үнийн саналын 1 хувьтай тэнцэх дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2011 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар хүлээн авах ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 00 минутад Авлигатай тэмцэх газрын 309 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар ₮: 900033001

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 5 хороо Сөүлийн гудамж-41,
Авлигатай Тэмцэх Газар 305 тоот өрөө.
Утас: 70112458, 70112468, Факс: 70112458
и-мэйл: contact@iaac.mn